top of page
Могол инженерүүд

2024 оны 10-р сарын 25-нд 

МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБОО

"Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах чадварлаг инженерүүдийн төлөө"

Уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлага болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллах хэн бүхэнд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Бидний тухай

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо нь “Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, эрдэс баялгийн талаарх мэдээллийг нийгэмд түгээж, гишүүддээ үйлчлэх замаар улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулах” эрхэм зорилгыг дэвшүүлсэн мэргэжлийн холбоо бөгөөд Монгол Улсын томоохон баяжуулах үйлдвэрүүд, гадаадын баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагууд, туршилт судалгааны хүрээлэнгүүд, Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж буй инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо болж төлөвшлөө.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Гишүүдийн хууль ёсны эрх ашиг, сохирхлыг төлөөлөн, эрдэс баялагийн талаарх мэдээллийг нийгэмд түгээж гишүүддээ үйлчлэх замаар Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоог үүсгэн санаачлагчдын анхдугаар хурлаар 1988 оны 6-р сарын 18-нд Эрдэнэт хотноо байгуулсан. Хууль Зүйн Яамны 1998 оны 9 сарын 5-ны 884 тоот бүртгэлтэй.

АЛСЫН ХАРАА

Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын тулгуур зарчим болгон хэвшүүлж, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх бие даасан институци болно.

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ЭНЕРЖИ РЕСУРС

МОНПОЛИМЕНТ ГУРПП

ОЮУ ТОЛГОЙ ХХК

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ

АМГТГазар

Бид олон улсын жишигт хүрсэн “Хариуцлагатай уул уурхай”-г эрдэс баялгийн салбарын тулгуур зарчим болгон хэвшүүлж, энэ салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьж ажиллаж байна. 

  1. Гишүүн байгууллага болон гишүүддээ дэмжлэг үзүүлэх;

  2. Эрдэс боловсруулалтын талаарх шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нутагшуулах;

  3. Ашигт малтмал баяжуулалтын мэргэшсэн мэргэжилтэн баталгаажуулах;

  4. Холбооны гишүүдийг сургалт, давтан сургалтад хамруулах, ажилд зуучлах;

  5. Мэргэжлийн ном, сурах бичиг боловсруулах;

  6. Олон улсын ижил зорилго бүхий байгууллагатай хамтран ажиллах;

  7. Өөр өөр чиглэл бүхий мэргэжлийн зөвлөл байгуулан, чиглэл бүрийг нарийвчлан судалж, гишүүд болон байгууллагууд хоорондоо шинжлэх ухаан, техник, технологийн мэдээлэл солилцох;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Манай удирдах зөвлөл 10 орчим Монголын уул уурхайн салбар хүчин зүтгэж буй инженерүүд, эрдэмтэдээс бүрдсэн. 

Удирдах зөвлөлийн гишүүд

Бавуу ЧИНЗОРИГ

ЕРӨНХИЙЛӨГЧ

ШУТИС Геологи Уул уурхайн сургуульд 2000 онд Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр бакалавр, 2001 онд тус мэргэжлээр магистр зэрэг хамгаалж, 2002 онд Уул уурхайн менежмент мэргэжлээр мөн магистр хамгаалжээ. Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй. 2011 онд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2000-2002 онуудад тэрээр Техникийн их сургуулийн УУИС-д туслах багш, 2002-2003 оны хооронд Шарын голын Эрдэс холдинг Алтны уурхайд Инженерээр ажилласан. 2003 оноос ШУТИС-д Ахлах багш, профессор, Захиргаа, удирдлагын хэлтсийн деканаар ажиллан 2014-2016 онд ШУТИС-ийн ГУУС-ын захирлаар ажиллаж байсан. 2018 оноос эхлэн Эрдэнэс үндэсний судалгаа хөгжлийн төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Мятавын ДАМДИНСҮРЭН

ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ

ЗХУ-д Москва хотын Уул уурхайн дээд сургуулийг Ашигт малтмалын баяжуулагч инженер-технологич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Налайхын уурхайд мастер, хэсгийн дарга, Аж үйлдвэрийн яам, Түлш эрчим хүчний яам, Геологийн яаманд тус тус мэргэжилтэн, 1969 оноос Уул уурхайн хэлтсийн дарга, Эрдэс боловсруулалтын шинжилгээний төв лабораторийн захирал, 1998 онд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон тус тус ажилласан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 10 гаруй ном гарын авлагыг олны хүртээл болгон, баяжуулалтын шинжлэх ухааныг хөгжүүлэх, залуу мэргэжилтний шинэ үеийг бий болгох, сурган хүмүүжүүлэхэд онцгой анхаарч ирснээр түүний шавь нараас хэд хэдэн шинжлэх ухааны Докторууд төрөн гарчээ.

Гаадан ШАРХҮҮ

2008-2012 он

Тэрбээр 1979 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн инженер-баяжуулагч гэсэн эрхэм мэргэжлийг эзэмшснээс хойш Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээс хөвүүлэн баяжуулагчаар ажлын гараагаа эхлэн, өдгөөг хүртэл баяжуулах фабрикийн шат дамжлагууд, төв лабораторит энгийн ажилтнаас ээлжийн мастер, судлаач-инженер Баяжуулах фабрикийн ахлах технологич, хэсгийн дарга, Ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогч, нийгмийн асуудал хариуцсан орлогч, Худалдаа эрхэлсэн захирал, Эрдэнэт үйлдвэр, БНСУ-ын Самсунг корпорацийн хамтарсан “Эрдсам” ХХК-ийн Ерөнхий захирал, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, УУХҮ-ийн сайдын зөвлөх хүртэлх бүхий л албан тушаалд баяжуулагч мэргэжилтний ур чадварыг үлгэрлэн харуулж, 43 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.

Сүрэн ДАВААНЯМ

2012-2016 он

Албан тушаал: МОШПА ТББ-ын тэргүүн 1981 онд Донецкийн Политехникийн их сургуулийг Уул уурхайн инженер-баяжуулагч, 1987 онд ОХУ-ын Свердловск хотын мэргэжил дээшлүүлэх институт, АНУ-ын Колорадо мужийн уулын сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн. ОХУ-ын Гинцветмет институтын аспирантурт суралцаж докторын зэрэг хамгаалсан, ШУТИС-ын профессор. Ажлын гараагаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрээс эхэлсэн бөгөөд 1999-2020 онд ШУТИС-ын харъяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирлаар өдийг хүртэл ажилласан бөгөөд одоо МОШПА ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

Манай Ерөнхийлөгчид

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБОО 

Зочлох

© 2035 by MMPA. Ochirro

Хаяг: УБ хот, ЧД, 5-р хороо, UB Inn Building & Hotel, 602 тоот

Утас: +976-90770210

И-мэйл: mmpa@mmpa.mn

Facebook: https://www.facebook.com/mmpa.mn

Холбоо тогтоох

МАНАЙ ХАМТ ОЛОН

ХАМГИЙН СҮҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ

bottom of page