Mongolia Mining олон улсын үзэсгэлэн 14 дэх жилдээ 4 дүгээр сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
- tumeeanudari90
- Mar 10
- 1 min read
Уул уурхайн салбарын хамгийн том Mongolia Mining олон улсын үзэсгэлэн 14 дэх жилдээ 4 дүгээр сарын 17-19 өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Mongolia Mining үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж, шинэ бизнесийн боломжуудыг нээх, салбарын мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой салбарын томоохон арга хэмжээ юм. Mongolia Mining 2025 үзэсгэлэн өнөө жил уул уурхайн салбарын улирлыг угтан хаврын улиралд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Mongolian Mining 2025 үзэсгэлэнд дотоодын байгууллагуудаа гадна БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20 гаруй орны байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм. “Mongolia Mining” үзэсгэлэнд жил бүр гадаад, дотоодын уул уурхайн компаниуд, хайгуулын компаниуд, үйлчилгээ үзүүлэгч, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, зөвлөх компаниуд, санхүүгийн байгууллагууд болон уул уурхайн салбартай холбоотой төрөл бүрийн бизнес эрхлэгчид зэрэг 150-200 орчим оролцогчид оролцдог. Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187 утсаар аваарай.
Эх сурвалж: https://mongolia-mining.mn/
Comments