Монгол Улсад Ашигт малтмал баяжуулалтын технологич инженер мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, баяжуулагчдын дунд “Баяжуулагч 2023” шилжин явах цомын анхдугаар тэмцээнийг 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Тэмцээний зорилго: Баяжуулагч инженерүүдийн дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, спортын талбараар дамжуулан мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцахад оршино. Тэмцээний төрлүүд: 1. 3х3 сагсан бөмбөг 2. Ширээний теннис /ганцаарчилсан/ 3. Шатар Тэмцээнийг дүгнэх журам: 1. Тэмцээний төрөл бүр дээр 1, 2, 3 дугаар байр шалгаруулж, багийн дүнг төрөл тус бүрээр нэгтгэж, нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг шалгаруулж, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. 2. Тэмцээний төрөл тус бүрт: 1-р байр: Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал 2-р байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал 3-р байр: Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал олгоно. 3. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 1, эмэгтэй 1 шилдэг тамирчин шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
Бүртгэл: Тэмцээнд оролцох тамирчид бүртгэлийн хураамж төлсөн баримт, тэмцээнд оролцох баг тамирчдын байгууллагын тодорхойлолт бүхий мэдүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18:00 цагаас өмнө Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны mmpa@mmpa.mn и-мэйл хаягаар ирүүлнэ. Материалын эх хувийг техникийн зөвлөгөөнд оролцохдоо авч ирнэ.
Хэзээ: 11 сарын 11-12-нд Хаана: Наадам клуб - Хүннү /ХУД, Хүннү 2222 хороолол, Канад сургуулийн ард, Улаанбаатар хот/ Холбогдох утас: 94077774, 99041028
Comments