Томилолт: Судалгааны ажил болон лаборатори
- Долгор
- Nov 20, 2023
- 1 min read
Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны төлөөллүүд 10 дугаар сарын 17-ноос 25-ны өдрүүдэд БНХАУ-д томилолтоор ажиллаа. Уг томилолтоор хоёр талын хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажлын хэрэгжилтийн талаар санал солилцож, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаа, лаборатори зэрэгтэй танилцав. Тус томилолтын хугацаанд Вуханийн технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн сургуулийн төлөөллүүдтэй уулзаж, цаашид хамтран ажиллахаар хэлэлцэж хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Comments