top of page
Writer's pictureDolgor Mangaljav

ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО

Updated: Apr 30

МАМБХолбооноос 2 жил тутам зохион байгуулдаг "Эрдэс боловсруулалт" олон улсын хурал 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү хурлаар ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлж, Монгол орны эрдэс боловсруулалтын туршлагыг хуваалцах, баяжуулалтын техник, технологийг боловсронгуй болгоход шинжлэх ухаан -үйлдвэрлэл - сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулах салбарын ХАБЭА, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санал санаачлагыг зоридог.

Хурал зохион байгуулах комисс болон холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар энэ жилээс эхлэн хурлын илтгэлийг Англи хэлээр хүлээн авч, бүх илтгэлийг Англи хэлээр хөрвүүлэн хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр шийдвэрлэн ажиллаж байна. Тус хуралд оролцож өөрийн судалгааны ажлаа танилцуулах хүсэлтэй эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчид өөрсдийн илтгэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан mmpa@mmpa.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.






Хурлын удирдамж болон эрдэм шинжилгээний өгүүлэл бичих жишээ загварыг хавсаргав.



"Эрдэс боловсруулалт 2022" хурлын тухай товч


2022 онд зохион байгуулагдсан зургаа дахь удаагийн “Эрдэс боловсруулалт 2022” олон улсын хуралд 50 гаруй байгууллагын 240 орчим төлөөллүүд оролцсон байна. Тус хурлаар давхардсан тоогоор 89 судлаачийн 34 илтгэл хэлэлцүүлсэгдсэн. Үүнээс баяжуулах үйлдвэрийн хууль эрх зүйн орчны чиглэлээр 4, Өнгөт металлын баяжуулалт болон баяжуулах үйлдвэрийн туршлагатай холбоотой 9, Нүүрс болон металл бус ашигт малтмалын баяжуулалтын тухай 5, ГХЭ-ийг баяжуулах технологийн судалгааны 4, Алт баяжуулах технологийн чиглэлээр 4, Дэвшилтэт техник технологийн чиглэлийн 7 илтгэл тус тус танилцуулагдсан байна.


141 views0 comments

Comments


bottom of page