ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ
-
Сонирхогч талуудын оролцоог тэгш хангах;
-
Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах;
-
Хүмүүнлэг, ёс зүйтэй байх;
-
Хуулийг дээдлэн сахих;
-
Ил тод, нээлттэй байх;
-
Олон улсын дэвшилтэт мэдлэг, туршлагад тулгуурлах;
-
Үр өгөөжтэй байх;
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
-
Бид олон улсын жишигт хүрсэн “Хариуцлагатай уул уурхай”-г эрдэс баялгийн салбарын тулгуур зарчим болгон хэвшүүлж, энэ салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьж ажиллаж байна.
-
Гишүүн байгууллага болон гишүүддээ дэмжлэг үзүүлэх;
-
Эрдэс боловсруулалтын талаарх шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нутагшуулах;
-
Ашигт малтмал баяжуулалтын мэргэшсэн мэргэжилтэн баталгаажуулах;
-
Холбооны гишүүдийг сургалт, давтан сургалтад хамруулах, ажилд зуучлах;
-
Мэргэжлийн ном, сурах бичиг боловсруулах;
-
Олон улсын ижил зорилго бүхий байгууллагатай хамтран ажиллах;
-
Өөр өөр чиглэл бүхий мэргэжлийн зөвлөл байгуулан, чиглэл бүрийг нарийвчлан судалж, гишүүд болон байгууллагууд хоорондоо шинжлэх ухаан, техник, технологийн мэдээлэл солилцох;
ӨНӨӨГИЙН ҮР ДҮН
-
Дотоод, гадаадын хамтарсан төсөл, судалгааны ажлуудад судлаачдаа (гишүүдээ) оролцуулан ажиллахын сацуу холбоонд ирүүлсэн хүсэлтийн дагуу хамтарсан туршилт, судалгааны ажил, баяжуулах үйлдвэрт хөндлөнгийн хяналт хийх, зөвлөмж боловсруулах, үйлдвэр уурхайнуудад сорьцлолтын ажил хийж, тайлан боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
-
Холбооны залуу гишүүдийн санаачлагаар 2018 оноос “Баяжуулагч” сэтгүүлийг эрхлэн гаргаж, одоогоор 8 дугаарыг гишүүд, уншигчдын гарт хүргээд байна.
-
УУХҮЯ, АМГТГ болон Щвейцарын хөгжлийн агентлагаас зохион байгуулсан “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, Дархан-Сэлэнгийн бүсүүдэд орших баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн төлөөллүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэн саналуудыг тусгасан. Мөн “Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг шинэчлэн батлах ажлын хэсэгт орж ажилласан. Дээрх дүрэм журамын хэрэгжилтийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг ААН-үүдэд өгч байна.
-
Холбооноос 2 жил тутам зохион байгуулдаг “Эрдэс боловсруулалт” олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын бүтээлийг нийтэлсэн, хурлын 4 эмхэтгэлийг хэвлэн, уншигчдад хүргээд байна.
-
Салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн зэргийг шинээр олгох, сунгах ажлыг бүртгэлжүүлэн, УУМХЗ-тэй хамтран сургалт, тайлангийн хэлэлцүүлгийг жилд нэг удаан зохион байгуулж байна.